Die Präsentation wird geladen. Bitte warten

Die Präsentation wird geladen. Bitte warten

Үнэт цаасны төрөл, ангилал

Ähnliche Präsentationen


Präsentation zum Thema: "Үнэт цаасны төрөл, ангилал"—  Präsentation transkript:

1 Үнэт цаасны төрөл, ангилал
Хичээл №2/ Б.Буянхишиг

2 Агуулга, нэр томъёо Үнэт цаас гэж юу вэ? Үнэт цаасны зах зээл ба үнэт цаасны тухай ухагдахуун Хөрөнгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт хийх санхүүгийн хэрэгсэл Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрх Нэрийн, зөвшөөрлийн болон мэдүүлгийн үнэт цаас; Биет ба биет бус хэлбэрийн үнэт цаас Үнэт цаасны зохицуулалттай болон зохицуулалтгүй зах зээл Төлбөр тооцооны гэрээ ба төлбөрийн даалгавар Тусгай эрхийн бичиг Вексель Чек Бонд Хувьцаа Үүсмэл үнэт цаас Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

3 I. Суурь ойлголт

4 Хөрөнгө оруулалтын бус үнэт цаас
IV. Бүдүүвч 1: Үнэт цаасны төрөл зүйл: Үнэт цаас /өргөн утгаараа/ Хөрөнгө оруулалтын үнэт цаас Хөрөнгө оруулалтын бус үнэт цаас ҮЦЗЗТХ, КТХ, ХБҮЦТХ-иар зохицуулагдана Иргэний хууль (ВТХ болон бусад хуулиар нарийвчлан зохицуулагдана) - Хувьцаа - Хөрөнгө оруулалтын гэрчилгээ - Өрийн бичиг - Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас Нэрийн ү.ц.: - Барьцаалбар -Төлбөрийн даалгавар -Хадгаламж ийн дэвтэр - Дамжуулан шилжүүлэх эрхийг хязгаарласан чек, вексель Зөвшөөрлийн: - Вексель - Чек - Бизнес эрхлэгчийн өрийн бичиг - Ачааны дагалдах бичиг - Коноссамент - Агуулахын баримт Мэдүүлгийн: - Өрийн бичиг - Өрийн тэмдэг - Мэдүүлгийн чек

5 Үнэт цаас гэж юу вэ? Эрх зүйн явцуу утга Эрх зүйн өргөн утга
Компанийн хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, засгийн газар болон бусад этгээд гаргасан өрийн бичиг, үүсмэл үнэт цаас зэрэг төрийн эрх бүхий байгууллагаас үнэт цаас гэж тодорхойлсон баримт бичгийг үнэт цаас гэж тооцох Эрх зүйн талаасаа аливаа үнэт цаастай холбоотой шаардлага буюу шаардах эрхийг эрх зүйн харилцаанд баримт бичгээр төлөөлүүлсэн, гэрчлүүлсэн тохиолдол бүрийг үнэт цаас хэмээн ойлгох Тод.: Үнэт цаас бол (1) хувийн эрх зүйн салбарт хамаарах эрхийг тусгасан (2) баримт бичиг бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох этгээд нь уг баримт бичгийг (3) бодитоор эзэмшилдээ авсан тохиолдлыг ойлгоно

6 Иргэний эрх зүй дэх үнэт цаасны ерөнхий ангилал
А. Гэрчлэгдсэн эрхийн агуулгаар нь: I. Шаардах эрхийг гэрчилсэн үнэт цаас: өрийн бичиг, вексель, чек, хадгаламжийн дэвтэр нь мөнгөр төлбөр гаргуулахад чиглэдэг. Харин коноссамент, агуулахын баримт, ачааны дагалдах бичиг, бараа нийлүүлэх бичиг зэрэг нь эд зүйл нийлүүлэх шаардах эрхийг гэрчилнэ. II. Өмчийн эрхийг гэрчилсэн үнэт цаас: үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрхийн гэрчилгээ, барьцаалбар багтана III. Гишүүнчлэлийн эрхийг гэрчилсэн үнэт цаас: Зарим үнэт цаас нь тодорхой нэг хуулийн этгээдийн гишүүнчлэлтэй холбоотой эрхийг гэрчлэхэд чиглэнэ. Жишээ нь энд төрөл бүрийн хувьцаа хамаарна. IV. Хосолсон эрхийг гэрчилсэн үнэт цаас: Хөрөнгө оруулалтын сертификатууд нь үүргийн эрх зүйн шаардах эрхээс гадна тухайн сан фондын хөрөнгөөс өмчлөх хувийг хамт гэрчлэх тохиолдол бий. Б. Эрх бүхий этгээдийг тодорхойлж буй аргаар нь: I. Нэрийн үнэт цаас II. Зөвшөөрлийн үнэт цаас Анхдагч зөвшөөрлийн үнэт цаас Үүсмэл зөвшөөрлийн үнэт цаас III. Мэдүүлгийн үнэт цаас

7 Иргэний эрх зүй дэх үнэт цаасны ерөнхий ангилал
Д. Эдийн засгийн чиг үүргээр нь ангилах тухай: Хөрөнгө оруулалтын зах зээл дэх үнэт цаас: Төлбөр тооцоо, зээлийн хэрэгсэл болдог үнэт цаас: Эд хөрөнгийг эргэлтэнд оруулахад чиглэсэн үнэт цаас: Е. Баримт бичгийн агуулгаар баримт бичгийн гадаад агуулгаар нь мөн бүрэн, бүрэн бус үнэт цаас тасалбарууд, өрийн тэмдгүүд В. Эрх үүсэх буюу үнэт цаас гаргах харилцаагаар нь: Зарим үнэт цаасыг өөр нэг эрх зүйн ач холбогдол бүхий үйлдлийн улмаас үүссэн эрхийг гэрчлэх зориулалтаар гаргадаг - эрхийг тунхаглах чанартай байх бол зарим тохиолдолд эрх нь үнэт цаасыг гаргах тэр мөчид үүссэнд тооцогддог. Ийм эрх үүсгэхэд чиглэсэн үнэт цаасыг конститутив үнэт цаас Г. Гэрчлэгдсэн эрх үүсэх шалтгаант холбоо нөхцөлдүүлж буй эсэхээр ангилах нь: Абстракт буюу хийсвэр үнэт цаас гэдэгт шаардах эрхийг конститутив байдлаар гэрчилж, үндсэн шаардлагаас тусгаарлагдсан, бие даасан эрх үүсэх зайлшгүй нэг шалтгаан болдог баримт бичиг

8 Нэрийн үнэт цаас Нэрийн үнэт цаас гэдэг нь зөвхөн нэр заасан этгээдийг тус үнэт цаасаар баталгаажсан эрхийг эдлэх эрх бүхий этгээд байхаар гэрчлэх зориулалт бүхий үнэт цаас шаардах эрх болон өр шилжүүлэх замаар ИХ-ийн §§123,124-д заасан дүрэм, журмын дагуу шилжинэ шударгаар олж авах боломж байхгүй а). Ипотекийн болон үл хөдлөх хөрөнгийн бусад барьцааны эрхийн гэрчилгээ буюу барьцаалбар (Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн §14), тэтгэвэрийн зах зээл дэх хатуу хүү бүхий өрийн бичиг. б). Иргэний эрх зүйн төлбөрийн даалгавар, ИХ-ийн §445.1/3. в). Гэрчлэгдсэн эрхийг хэрэгжүүлэхдээ үнэт цаасыг заавал биедээ авч ябал зохих үнэт цааснууд (хадгаламжийн дэвтэр, ИХ-ийн §454.3). г). Иргэний эрх зүйн салбар дахь индоссамент агуулаагүй үнэт цааснууд. г). Дамжуулан шилжүүлэх эрхийг нь хязгаарласан вэксел, чек нь нэрийн үнэт цаас болно.

9 Зөвшөөрлийн үнэт цаас Вексель (Векселийн тухай хуулийн §4.1/4
Зөвшөөрлийн үнэт цаас гэдэг нь баримт бичигт анх нэр заасан этгээд (= өмчлөгч) эсвэл түүний зөвшөөрлийн дагуу шилжүүлж авахаар өөрийн нэр дээр бичилт хийлгэсэн этгээдийг тус эрх бүхий этгээд байхаар гэрчилсэн үнэт цаас нэрийн болон мэдүүлгийн үнэт цаасны шинжийг зэрэг агуулдаг ИХ-ийн §113.2-т уг цаасанд бичилт хийснээр зөвшөөрлийн үнэт цаасаар гэрчлэгдэх эрхийн өмчлөх эрх шилжинэ Вексель (Векселийн тухай хуулийн §4.1/4 Чек. Нэрийн хувьцаа (Компанийн тухай хуулийн §33.6) энгийн хувьцааг худалдан авах эрхийн бичиг болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, опцион (Компанийн тухай хуулийн §38). хөрөнгө оруулалтын гэрчилгээ. Бизнес эрхлэгчийн өрийн бичигАчааны дагалдах бичиг (ИХ-ийн §386). Коноссамент. Агуулахын (зөвшөөрлийн) баримт (ИХ-ийн §429 Тээвэрлэлтийн даатгалын гэрчилгээ

10 Мэдүүлгийн үнэт цаас а). Бүх төрлийн өрийн бичиг. б). Өрийн тэмдэг. в). Мэдүүлгийн хувьцаа. д). Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦТХ-ийн §4). е). Мэдүүлгийн чек. Мэдүүлгийн үнэт цаас гэдэг нь үнэт цаас гаргагчаас эзэмшигчийн өмнө мөнгө төлөх үүрэг хүлээснээ гэрчилж олгосон үнэт цаас үнэт цаасыг дагаж, эд зүйлийн өмчлөл шилжих зарчим бүрэн хэмжээгээр үйлилнэ, ИХ-ийн §113.3.

11 II. Үнэт цаасны зах зээл ба үнэт цаас

12 II. Үнэт цаасны зах зээл ба үнэт цаас
5.1.1.хувьцаат компанийн хувьцаа /цаашид “хувьцаа” гэх/; компанийн өрийн хэрэгсэл; Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл; хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, нэгж эрх; хадгаламжийн бичиг; хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас; 5.1.7.үнэт цаас гаргагчаас хөрөнгө оруулагчид санал болгож байгаа тодорхой тооны хувьцаа болон өрийн хэрэгслийг тодорхой хугацааны дотор тохиролцсон үнээр захиалах эрх /варрант/; 5.1.8.энэ хуульд заасан үүсмэл санхүүгийн хэрэгсэл; 5.1.9.энэ хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гэж тогтоосон бусад санхүүгийн хэрэгсэл.

13 Мөнгөний зах зээл дэх үнэт цаас
Засгийн газар, Төв банк, Хөгжлийн банк болон арилжааны банкууд, компаниудаас гаргадаг богино хугацаат үнэт цаас Вексель Хадгаламжийн сертификат: / 1 жил хүртэлх хугацаатай, хүүгийн төлбөрийг хугацааны эцэст төлдөг, арилжааны банкууд гарган мөнгөний зах зээлд нэвтрүүлсэн/ Арилжааны өрийн бичиг (commercial paper) нь бусад төрлийн богино хугацаат санхүүгийн хэрэгслийг бодвол илүү их хэмжээний хөрөнгийг бага хүүгээр татах боломж олгодог зээлжих зэрэглэл тогтоолгож болно 2 хэлбэрээр гарган зах зээлд арилжаална. Үүнд: Том санхүүгийн байгууллага болон компаниуд нь шууд өөрсдөө гарган арилжих Өөрийн банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гаргах.

14 Хөрөнгө оруулалтын зах зээл дэх үнэт цаас
Хөрөнгийн зах зээлд арилжигддаг үнэт цаасыг хөрөнгө оруулалтын үнэт цаас гэнэ Хөрөнгийн зах зээлд дунд ба урт хугацаат үнэт цаасыг Засгийн газар, түүний агентлаг болон банкууд, компаниудаас олон нийтэд буюу хаалттай хөрөнгө оруулагчдын хүрээнд арилжихаар гаргадаг.

15 Өрийн бичгийн зах зээл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дах заалтад өрийн бичиг гэж тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ гэжээ Өрийн бичиг гаргагч: Засгийн газар, түүний агентлагууд, банкууд болон компаниуд олон улсын зах зээл: Монгол Улсын Засгийн газар болон Хөгжлийн банк, арилжааны зарим банкууд дунд хугацааны өрийн бичгийг гарган арилжиж санхүүжилтийн эх үүсвэр татдаг дотоодын хөрөнгийн зах зээлд Засгийн газар болон хувийн компаниуд өрийн бичиг гарган арилжиж байна

16 Өрийн бичиг Өрийн бичиг гаргах зорилго: Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх
Өрийн бичгийг ихэвчлэн купонтой гаргах ба купон нь голдуу хагас жил тутам төлөгдөх нөхцөлтэй Купон гэж тухайн бонд эзэмшигчид төлж буй мөнгөн урсгал буюу хүүг хэлэх ба хөвөгч хүүтэй эсвэл тогтмол хүүтэй Хөвөгч хүү нь тусгайлсан бенчмарк хүү (LIBOR) дээр суурилсан, тодорхой өдөр дахин шинэчлэн тогтоох хүү. Өрийн бичиг гаргах зорилго: Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц үзүүлэхүйц, нийгэмд ашиг тустай зам, гүүр, эрчим хүч зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх Санхүүгийн зах зээл дэх жишиг хүү буюу бенчмарк хүүг тогтоох. Компани өрийн бичиг гаргах нь хөрөнгийн зах зээлээс урт хугацаатай, хүү багатай санхүүжилтийн эх үүсвэр татах нөхцөл

17 Тусгай төрөл: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Тусгай төрөл: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас УИХ-аас 2010 оны 04 дүгээр сард Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг батлан гаргасан Уг хуулийн 4.1 дэх заалтад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь зээл, түрээс болон санхүүгийн түрээсийн гэрээ, өрийн бичгээс үүсэх шаардах эрх, зээлийн карт олгогчийн авлага зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой хөрөнгөөр баталгааждаг, хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжинд төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан үнэт цаас

18

19 Төрөл, ангилал үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан (Mortgage-Backed) бусад хөрөнгөөр баталгаажсан (Asset- Backed) үнэт цаас Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг барьцаа, баталгаа болж буй хөрөнгө, зээлээс хамааруулж дараах 3 хэсэгт хуваадаг. Үүнд: Зээлээр баталгаажсан өрийн бичиг (Collaterilzed loan obligations) Бондоор баталгаажсан өрийн бичиг (Collaterilzed bond obligations) Бусад төрлийн өрийн хэрэгслээр баталгаажсан өрийн бичиг (Collaterilzed debt obligations).

20 Хувьцаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дахь заалтад хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас Компани нь дүрэмдээ зарласан болон гаргасан хувьцааны тоо, нэрлэсэн үнэ, төрлийг заавал тусгах Компанийн тухай хуулийн 33.1 дэх заалтад Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ 33.2 дахь заалтад Зарласан хувьцаанаас хувьцаа эзэмшигчдийн худалдан авч эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ

21 Хувьцааны төрөл Давуу эрхийн хувьцааны үндсэн шинж чанар:
тогтмол ноогдол ашиг авах компанийг татан буулгасны дараа компанийн үлдэгдэл хөрөнгийг борлуулсан орлогоос энгийн хувьцаа эзэмшигчийн өмнө хувь хүртэх зарим давуу эрхийн хувьцаа саналын эрхгүй буюу хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хэлэлцэх асуудлаар санал өгөх эрхгүй байна. Энгийн хувьцааны үндсэн шинж чанар: компанийн ашгаас хамаарч ноогдол ашиг авна, компанийг татан буулгасны дараа компанийн үлдэгдэл хөрөнгийг борлуулсан орлогоос энгийн хувьцаа эзэмшигчид зээлдүүлэгчид өрийн бичиг эзэмшигчид, давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн дараа хамгийн сүүлд хувь хүртэнэ. хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож хэлэлцэж буй асуудлаар санал өгөх эрхтэй.

22 Хадгаламжийн бичиг хадгаламжийн бичиг гаргагч нь аливаа нэг улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааг үнэт цаасны кастодианы үйл ажиллагаа эрхлэх байгууллагад хадгалуулсны үндсэн дээр өөр улсын үнэт цаасны зах зээлд арилжих зорилгоор гаргасан үнэт цаасыг хэлнэ. Хадгаламжийн бичиг эзэмшигч нь түүний суурь хувьцаа эзэмшигчтэй адил ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасан тохиолдолд үлдэгдэл хөрөнгийг борлуулсан орлогоос хувь хүртэх эрхийг эдэлнэ.

23 II бүлэг: Үнэт цаасны зах зээлд үнэт цаас гаргах үйл ажиллагаа

24

25 Даалгавар гэж тооцох вэ? Ангилал бүрт жишээ болгож нэг үнэт цаасны төрлийг нэрлэнэ үү. Компани ямар төрлийн хувьцааг заавал гаргадаг вэ? Хувьцааны үндсэн болон бусад шинжийг тодорхойлно уу? Бонд эзэмшигч нь бондын эргэн төлөлтийн баталгааг хэрхэн хангуулах эрх зүйн арга хэрэгслийг тодорхойлно уу? Векселийн болон чекийн эрх зүй дэх индоссаментын ач холбогдлыг тайлбарлана уу. Векселийн тухай хуулийн зэрэгцээ Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой юу? Шаардах эрхийг баримтжуулаагүй тохиолдлыг үнэт цаасаар гэрчилсэн нөхцөлд олгох хамгаалалттай харьцуулан үзнэ үү? Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны эрх зүйн харилцаанд оролцогч этгээдүүд, тэдгээрийн эрх, үүргийг тодорхойлно уу? Үүсмэл үнэт цаас төрөл шинжүүдийг тодорхойлно уу?


Herunterladen ppt "Үнэт цаасны төрөл, ангилал"

Ähnliche Präsentationen


Google-Anzeigen