Die Präsentation wird geladen. Bitte warten

Die Präsentation wird geladen. Bitte warten

ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ЗАРЧИМ НЬ ТӨРИЙН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭС БОЛОХ ТУХАЙ Б.Буянхишиг.

Ähnliche Präsentationen


Präsentation zum Thema: "ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ЗАРЧИМ НЬ ТӨРИЙН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭС БОЛОХ ТУХАЙ Б.Буянхишиг."—  Präsentation transkript:

1 ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ЗАРЧИМ НЬ ТӨРИЙН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭС БОЛОХ ТУХАЙ
Б.Буянхишиг

2 Ухагдахуун, судалгааны зорилго:
Төрийн хариуцлагын эрх зүйн судлагдахуун: төрийн зүгээс иргэдийн эрхийг хөндсөн, тэдний эрхэнд халдсан үйлдлийн үр дагаврыг хэрхэн арилгах тухай онол, үзэл баримтлал нийтийн эрх зүйн салбар дахь хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн олговор олгох асуудал Үндсэн Хуульд төрийн хариуцлагын эрх зүй хөгжих ёстойг тусгасан агуулга бүхий зохицуулалт олон боловч эрх нь зөрчигдсөн иргэний шаардах эрх нь яг ямар зохицуулалт байхыг нарийвчлан тодорхойлох, судлах шаардлагатай байгаа Хувийн эрх зүйн суурь зарчмууд төсөөтэй хэрэглэгдэх боломж бий

3 Холбогдох судалгаа: Б.Чимид багш:
“Үндсэн Хуулийг дээдлэх ёс ба хариуцлагын тогтолцоо гэхийн учир” “Хариуцлагын тогтолцоо, Засгийн Газрын бүрдэл болон төрийн хэлбэрийн тухай хэдэн хариулт” судалгаа “Газрын өмчийн талаархи Үндсэн Хуулийн үзэл баримтлал, үр дүнгийн тухайд” ХЗҮХ: “Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс учирсан гэм хорыг арилгаж байгаа байдал”

4 Эрх зүйт төрийн зарчим 1/.Хувь хүний бус эрх зүйн ноёрхол оршин тогтнох зарчим 2/.Төрийн эрх мэдэл буюу засаглал хуваарилах зарчим 3/. Ардчилсан эрх зүйт төрийн зарчим

5 Эрх зүйт төрийн зарчим үйлчилж байна уу?
Б.Чимид багш Р.Мухийт Н.Лүндэндорж Х.Тэмүүжин И.Дашням Бусад судлаачид Хууль дээдлэх зарчим Эрх мэдэл хуваарилах ҮХ-ийн 70, 10.4 ҮХ-ийн 1.2: Хууль дээдлэх зарчим – 1 арга хэрэгсэл

6 ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ЗАРЧИМ Шалгуур үзүүлэлтүүд
ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ЗАРЧИМ Шалгуур үзүүлэлтүүд Үндсэн эрхийн баталгаа Төрийн эрх мэдлийг хуваарилах Төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн байх Төрийн үйл ажиллагаа хуульчлагдсан байх Иргэний эрхийг хамгаалах, шүүхээр хамгаалалт олгох Төр иргэнийхээ өмнө хариуцлага хүлээдэг байх /бусад эрх зүйн субьект/ Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процесс эрх зүйт төрийн зарчимд нийцсэн байх Эрх зүйн тогтвортой, баталгаат байдал хангагдах Төр үйл ажиллагаандаа тухайн нөхцөлд хамгийн тохиромжтой, иргэдийн эрхэнд хамгийн бага халдаж буй арга замыг сонгодог байх /+/ ? /+/? /-/

7 Төрийн хариуцлагын эрх зүйн зорилго
Төр нийтийн эрх зүйн салбарт үйл ажиллагаа явуулах Төр хувийн эрх зүйн харилцаанд оролцох тохиолдол Эрх зүйт төрийн зарчим нь төр өөрөө хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг шаардана. Гэсэн ч зарим нөхцөлд төрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж буй этгээд хууль зөрчих нь бий Төрийн хууль бус үйлдлийг бусад субьект хэрхэн эсэргүүцэх вэ? 1. Хуульд заасан арга хэмжээ авах /эрхээ сэргээлгэх/ 2. Үүнээс болж хохирол учирсан бол яах вэ? Эрх бүхий этгээдээрээ дамжулан бусдад хор хохирол учруулсан бол төр хариуцлага хүлээх эрх зүйн субьект мөн Төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж буй ажилтан шууд хариуцлага хүлээх анхдагч субьект биш / Гэхдээ төрийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн тул төрийн өмнө хариуцлага хүлээнэ Иргэний Хуулийн §§25.3, 26.3: нийтийн эрх зүйн хуулийн этгээд Иргэний Хуулийн §§99, 100: нийтийн өмч/ ЗЗНДН-үүд өмчлөгч байх тухай Энд: Иргэний Хуулийн зохицуулалтыг шууд хэрэглэх замаар төрийн хариуцлагыг тодорхойлно

8 Бие даасан хуультай орнууд Бие даасан хуульгүй орнууд
II. ТӨРИЙН ХАРИУЦЛАГЫН ЭРХ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА, ХАРЬЦУУЛАЛТ Бие даасан хуультай орнууд Бие даасан хуульгүй орнууд Хятад улс – 1994 /2010/ Европын Холбооны гишүүн улсууд ХБНГУ /1969 оны хууль хүчингүй/ Монгол Улс

9 Төрийн хариуцлагын эрх зүйд хамаарах хууль тогтоомж
Төрийн албан хаагчийн өмнөөс хариуцлага хүлээх Өмчлөх эрхэнд халдсаны улмаас хүлээх харицлага Хүний/ иргэний эрхийн зөрчил Гэмт хэрэг, зөрчлийн хүрээн дэх төрийн хариуцлага Бусад?

10 I. ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ӨМНӨӨС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ
Иргэний Хуулийн §498.2 Нийтийн эрх зүйн харилцаанд: Хэрэглэх хүрээ: иргэн төр 2 хувийн эрх зүйн харилцаанд оролцох тохиолдол Төр болон төрийн байгууллага хариуцлага хүлээх урьдчилсан нөхцөл: 1.Төрийн албан хаагч хувь хүний үүднээс бус, албан хаагчийн хувиар тодорхой үйлдэл хийсэн байх 2. Албан үүргээ гүйцэтгэх явцад бусдад хохирол учирсан байх 3. Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэх нь хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилготой байх 4. Үйлдэл хууль бус эсэх 5. Гэм буруу 6. Хохирол үйлдэл хоёрын шалтгаант холбоог тогтоох 7. Хариуцлагыг үгүйсгэх нөхцөл: ИХ-ийн §498.3/ ИХ-ийн §498.5 Үндсэн Хуулийн §1.2 болон Иргэний Хуулийн §498.2-ыг төсөөтэй хэрэглэх

11 Албан хаагч өөрөө хариуцлага хүлээх тохиолдол
ИХ-ийн §498.5: Онцгой тохиолдол: 1.Төрийн албан хаагч нь албан хаагчийн хувиар тодорхой үйлдэл хийсэн байх 2. Албан үүргээ гүйцэтгэх явцад бусдад хохирол учирсан байх 3. Албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэх нь хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилготой байх 4. Үйлдэл хууль бус эсэх: 5. Гэм буруу: шууд санаатай буюу илт болгоомжгүй үйлдэл байх 6. Хохирол үйлдэл хоёрын шалтгаант холбоог тогтоох 7. Хариуцлагыг үгүйсгэх нөхцөл: ИХ-ийн §498.3 ИХ-ийн §498.4 – хууль бусаар яллагдагчаар татсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан нөхцөлд шүүгч, прокурор зэргийн гэм буруугаас үл хамааран хохирлыг төр хариуцна.

12 II. ӨМЧЛӨХ ЭРХЭНД ХАЛДСАНЫ УЛМААС ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА
Өмчлөх эрхийн хамгаалалт Төрийн хариуцлага: ҮХ-ийн 5: МУ-ын эдийн засгийн тогтолцоо нийтийн болон хувийн өмчид суурилна Өмчлөх эрхийн баталгаа: ҮХ-ийн 6-р зүйлийн 3: МУ-ын иргэнд бэлчээр,нийтийн эдэлбэрийн ба тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг өмчлүүлж болно ҮХ-ийн 16-р зүйлийн 1.3: МУ-ын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, олж авах эрхтэй ҮХ-ийн 16-р зүйлийн 1.4-т хувийн аж ахуй эрхлэх эрхтэй Өмчийг хураах: зөвхөн хульд заасан нөхцөлд Дайчлах: ҮХ-ийн 16-р зүйлийн 1.3 Нийгмийн зайлшгүй хэрэгцээ ???

13 II. ӨМЧЛӨХ ЭРХЭНД ХАЛДСАНЫ УЛМААС ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА
1. Гэмт хэрэг, зөрчлийн оролцогчийн өмчийг хураах 2. Бусад тохиолдолд өмч хураах: ҮХ- ийн 6.4 ЭХ-ийн §§46.1.3, 49-д эд хөрөнгө хураах ял - ЭХ-ийн §§147.3, зэрэг өмчийн болон аж ахуйн эсрэг гэмт хэрэг Шүүхийн өмнөх шат: ЭБШХ-ийн §132, 138-д түр хураах тогтоол ЭБШХ-ийн §389-т заасан хохирол нөхөн төлөх үндэслэл: хураах /-/ ЭБШХ-ийн §388.1: эд хөрөнгийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх тухай ерөнхий зохицуулалт Улсын тусгай хэрэгцээг үндэслэн эргүүлэн авах Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглахад хураах ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 2003 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн Газрын тогтоол “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам”-ыг 4 дүгээр

14 II. ӨМЧЛӨХ ЭРХЭНД ХАЛДСАНЫ УЛМААС ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА
Нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдгийг хэрхэн тайлбарлах вэ? Өмчийг хураах тухай шийдвэр хууль бус болох нь тогтоогдвол хэрхэх вэ? Иргэдийн эдийн бус хөрөнгийн эрх, хөдлөх эд хөрөнгийн эрхийг төр зөрчсөн өөрөөр хэлбэл төр хураасан, дайчилсан нөхцөлд төрийн хариуцлага? Үүрэг ноогдулсан хууль тогтоомжоор өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болтол нь хязгаарласан бол иргэд өмчөө хураалгаснаас өөрцгүй эрх зүйн нөхцөл байдал үүснэ. Ийнхүү төр хувийн өмчид үүрэг ноогдуулбал хэрхэх вэ?

15 III. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОН ИРГЭНИЙ ЭРХИЙН БУСАД ЗӨРЧИЛ
Тусгай зохицуулалт Эрхийн бусад зөрчил Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах явцад учирсан эдийн болон эдийн бус хохирлыг төр хариуцан арилгах тухай ЭБШХ-ийн §388, 389 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн §§9, 13: 1922 оноос хойш хилсээр гүтгүүлж, ял шийтгэл хүлээсэн хүнд төрөөс төгрөгийн нөхөн олговор олгох Үндсэн Хууль: эрх зүйт төрийн зарчим төр иргэдийн амь нас эрүүл мэнд, эрх чөлөөнд халдах нөхцөлд төрийн хариуцлагыг тогтоох ИХ-ийн §498-ыг төсөөтэй хэрэглэх боломж

16 IV. ТӨРИЙН ХАРИУЦЛАГА ТООЦОХ БУСАД ТОХИОЛДОЛ
Төрийн хариуцлагын эрх зүй: дээрх 3 том салбараас гадна төрөл бүрийн бусад шаардах эрхийг хамрах ёстой Манай улсын эрх зүйн практикт: 1/. төрийн байгууллага хоорондын 2/. төр, иргэний харилцаанд хохирол барагдуулах, нөхөн төлбөр гаргуулах, зардлаа төлүүлэх хариуцлагын асуудал яригдаж хэвшээгүй, холбогдох нийтийн эрх зүйн зохицуулалт /-/ Гэвч эдийн засгийн харилцаанд Иргэний Хуулийн зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломж /+/ Жишээ нь: эмнэлгийн ажилтны учруулсан гэм хорыг төр хариуцах

17 Эрх зүйн зохицуулалт дутагдаж буй орчин

18 Эрх зүйт төрийн зарчим ба хариуцлагын асуудал
эрх зүйн тогтолцоог хууль тогтоомжоор хангалттай зохицуулаагүй эрх мэдэл бүхий этгээд хууль цаазыг санаатайгаар байнга зөрчдөг улсад эрх зүйт төрийн зарчим зарчим үйлчлэхгүй байна гэсэн үг

19 Төрийн хариуцлагыг бий болгох Үндсэн Хуулийн шаардлага
Үндсэн Хуулийн 1, 19-р зүйлийн 1, Үндсэн Хуулийн 5-р зүйл, Үндсэн Хуулийн 6-р зүйл, Үндсэн Хуулийн 16-р зүйлийн 3

20 Санал, дүгнэлт: Төрийн хариуцлагын тухай бие даасан хууль боловсруулах, 2. Ийм хууль батлагдах хүртэл төр, иргэд хоорондын хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн олговор тооцох, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсвэл бусдын эрх хэмжээнд ноогдох үйлдэл хийсэн зэрэг тохиолдолд энэ судалгааны III-т тусгасанчлан Иргэний Хуулийн үзэл баримтлал, холбогдох зүйл заалтыг төсөөтэй хэрэглэн төрийн хариуцлагын эрх зүйг төлөвшүүлэх.

21 Бие даасан хуулийн агуулга
§ Хариуцлага хүлээх тохиолдол – Шаардах эрхийн урьдчилсан нөхцөл § Хохирл9оос урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг § Хохирол барагдуулах зарчим, арга хэлбэр § Хөөн хэлэлцэх хугацаа § Хохирол хариуцан барагдуулах төрийн байгууллага § Хохирлыг хууль бус үйлдэл хийсэн байгууллагын төсвөөс гаргуулах тухай § Шүүхийн харьяалал § Хохирол учруулсан албан тушаалтнаас хохирлыг хариуцан гаргуулах этгээд

22 Иргэний Хуулийн үзэл баримтлал, холбогдох зүйл заалтыг төсөөтэй хэрэглэн төрийн хариуцлагын эрх зүйг төлөвшүүлэх асуудал

23 Жишээ: Практик тохиолдлууд Зорилго, агуулгаар нь багцлах
иргэдийн амжиргааны амин чухал хэсэг болох цэвэр усаар хангах, бохирын шугам, оршуулгын талбай ашиглах төрийн нэг байгууллага өөр нэг төрийн байгууллагын эсвэл хувь этгээдийн эрх үүргийн хүрээнд хамаарах үйл ажиллагаа явуулсан иргэн хүн төрийн байгууллагын эрх хэмжээнд хамаарах үйлдлийг хийсэн төр аюултай үйл ажиллагаа эрхлэгчийн хувиар эдийн засгийн харилцаанд оролцох захиргааны актын үндсэн дээр нийлүүлсэн эд зүйлийг уг актыг хүчингүйд тооцуулсны дараа буцаан шаардах, хууль бусаар ноогдуулсан татварыг буцаан шаардах, олгосон нийгмийн халамж, үйлчилгээ хууль бус болох нь тогтоогдсон Нийтийн эрх зүйн шинжтэй үүргийн харилцаа Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх Аюултай үйл ажиллагааны улмаас хариуцлага хүлээх Нийтийн эрх зүйн харилцаан дахь төлбөр гаргуулах

24 Нийтийн эрх зүйн шинжтэй үүргийн харилцаа
Хариуцлага хүлээх тохиолдол Хэрэглэх зохицуулалт иргэдийн амжиргааны амин чухал хэсэг болох цэвэр усаар хангах, бохирын шугам, оршуулгын талбай ашиглах Иргэний Хуулийн гэрээний үүргийн харилцаанд үйлчлэх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх боломжтой

25 Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх тохиолдол
Хариуцлага хүлээх тохиолдол Хэрэглэх зохицуулалт төрийн нэг байгууллага өөр нэг төрийн байгууллагын эсвэл хувь этгээдийн эрх үүргийн хүрээнд хамаарах үйл ажиллагаа явуулсан ИХ-ийн §491.6 нь дээрх нөхцөлд бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээдэд гарсан зайлшгүй зардлыг олгоход чиглэдэг

26 Аюултай үйл ажиллагааны улмаас хариуцлага хүлээх
Хариуцлага хүлээх тохиолдол Хэрэглэх зохицуулалт төр аюултай үйл ажиллагаа эрхлэгчийн хувиар эдийн засгийн харилцаанд оролцох Жишээ нь тээврийн хэрэгсэл ашигласны улмаас бусдад хохирол учирсан бол ИХ-ийн §499, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хохирол учирсан нөхцөлд ИХ-ийн §51

27 Нийтийн эрх зүйн харилцаан дахь төлбөр гаргуулах асуудал
Хариуцлага хүлээх тохиолдол Хэрэглэх зохицуулалт захиргааны актын үндсэн дээр нийлүүлсэн эд зүйлийг уг актыг хүчингүйд тооцуулсны дараа буцаан шаардах, хууль бусаар ноогдуулсан татварыг буцаан шаардах, олгосон нийгмийн халамж, үйлчилгээ хууль бус болох нь тогтоогдсон ИХ-ийн §§ д зохицуулсан үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой хуулийн зүйл заалтууд нь холбогдох эзний зөвшөөрөлгүй, хууль бусаар олж авсан хөрөнгийг буцааж эзэнд нь олгох зорилготой


Herunterladen ppt "ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН ЗАРЧИМ НЬ ТӨРИЙН ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ, ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭС БОЛОХ ТУХАЙ Б.Буянхишиг."

Ähnliche Präsentationen


Google-Anzeigen