Die Präsentation wird geladen. Bitte warten

Die Präsentation wird geladen. Bitte warten

Үүсмэл санхүүгийн хэрэгсэл

Ähnliche Präsentationen


Präsentation zum Thema: "Үүсмэл санхүүгийн хэрэгсэл"—  Präsentation transkript:

1 Үүсмэл санхүүгийн хэрэгсэл
Б.Буянхишиг

2 Тодорхойлолт: Үүсмэл санхүүгийн хэрэгсэл гэдэг нь өөрийнх нь бүх үнэ цэнэ нь суурь активын үнээс хамаарч үүсдэг санхүүгийн хэрэгслийг хэлнэ бусад үнэт цаас, хүү, индекс хамаарч болно. суурь актив нь хувьцаа байлаа гэж үзвэл уг хувьцааны ханшаас тухайн үүсмэл санхүүгийн хэрэгслийн үнэ

3 Мөн чанар, чиг үүрэг: Ухагдахуун „derivativ“ = үүсмэл
Суурь үнэлгээнээс шууд ба шууд бус хэлбэрээр хамааралтай байх (бусад үнэт цаас, хүү, индекс) Гэрээ хэлцлийн гүйцэтгэл хожмын цаг хугацаанд явагдана („Termin“) Гүйцэтгэлийг хойшлуулах шалтгаан: суурь үнэт цаас, үнэлгээ бүхий зүйлээс хамаарах нөхцөл Чиг үүрэг: Суурь үнэт цаас, үнэлгээний ирээдүй дэх үнийн хэлбэлзлээс хамгаалах („Hedging“) Суурь үнэт цаас, үнэлгээг худалдалгүйгээр түүний ирээдүйн үнэлгээ ямар болох талаар таамаг дэвшүүлэх Үндсэн болон үүсмэл үнэт цаасны зах зээлийн үнийн зөрүүн ашиглаж ашиг олж авах Бага хөрөнгө оруулалтаар Суурь үнэт цаас, үнэлгээний үнийн хэлбэлзэлд харьцангуй их нөлөөлөх (Hebeleffekt)

4 Жишээ 1: Х сан Ү-ХК-ийн ширхэг хувьцааг эзэмшдэг. Хувьцаа нэг бүрийн үнэ төгрөг. Сангийн менежер М хөрөнгө оруулалтын бодлогодоо дээд тал нь 5%-ийн ханшны уналтыг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс илүү хувиар ханш унахаас хэрхэн сэргийлэх вэ?

5 Үүсмэл санхүүгийн хэрэгсэл /дериватив/
Опцион: (=болзолтой) Фьючерсийн гэрээ: (=болзол заагаагүй) Хадгаламжийн бичиг Зохицуулалттай зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгсэл;

6 Төрөл, хэлбэр: Nr. 1: үнэт цаас, мөнгөний зах зээлийн санхүүгийн хэрэгслүүд, хүү, индекс болон бусад үүсмэл санхүүгийн хэрэгслүүд суурь үнэлгээг бүрдүүлэх Nr. 2: бараа бүтээгдэхүүн, инфляцийн түвшин бусад макро эдийн засгийн хувьсагч суурь үнэлгээг бүрдүүлэх нь Nr. 3: санхүүгийн зөрүүгээс ашиг олох хэлцэл = суурь үнэлгээний ханшийн зөрүүг бэлнээр гаргаж авахад чиглэсэн гэрээнүүд Nr. 4: зээлийн зориулалттай үүсмэл санхүүгийн хэрэгслүүд = зээлийн эрсдэлийг тусад нь баталгаажуулахад чиглэсэн хугацаат хэлцлүүд жишээ нь Credit Default Swaps Nr. 5: хуулинд заасан суурь үнэлгээ бүхий үүсмэл санхүүгийн хэрэгслүүд ,Жишээ нь агуулахын ба тээвэрлэлтийн нөөц боломж

7 Опцион гэрээ 1. Опцион: (=болзолтой хэлцэл) Тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг тохиролцсон үнээр тогтоосон хугацаанд худалдан авах эсхүл худалдахыг нөгөө талаас шаардах эрхтэй шаардлагыг биелүүлэх үүрэг Опционы шагнал: эрх олж авч буй этгээд эрх хадгалагчид төлөх •Call-Option = опционы эрх эдлэгч худалдан авах эрхтэй⇨ эрх хадгалагч зарах үүрэгтэй •Put-Option = =опционы эрх эдлэгч худалдах эрхтэй ⇨ эрх хадгалагч худалдан авах үүрэгтэй

8 Фьючерсийн гэрээ 2. Фьючерсийн гэрээ: (=болзол заагаагүй)
Тодорхой тоо, хэмжээ бүхий хөрөнгийг урьдчилан тохирсон үнэ, хугацаанд худалдах, худалдан авах үүргийг гэрээний талуудад үүсгэх гэрээ Гэрээ байгуулах үеийн үнийн зөрүүг үүрэг гүйцэтгэхэд харгалзахгүй

9 Жишээ 1: менежер М өөрийн эзэмшилд буй хувьцаанд хамаарах опцион /put-option/ гаргуулна. Эрх хэрэгжүүлэх үнэ 9500 төгрөг. Хэрэв тус компанийн хувьцааг худалдах үед ханш төгрөг болоход М опционы эрхээ эдэлж, хувьцаа төгрөгөөр худалдсан мэтээр бэлнээр зөрүүг авна. Х сангийн хөрөнгө оруулалтын бодлого хувьцааны ханш бодитоор 10% унасан ч 5%-ийн алдагдал амсахаар байгаа нь байж болохуйц эдийн засгийн эрсдэл

10 Жишээ 2: Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлдэг Алтай ХК нь АНУ руу ноолууран бүтээгдэхүүн гаргадаг. Тус компани нь ашгаа нэмэгдүүлэх зорилготой, харин алдагдлаа 20%-иас бууруулах сонирхолгүй. Нэг бүтээгдэхүүнд ноогдох үйлдвэрлэлийн үнэ төгрөг байхад Алтай ХК бүтээгдэхүүнээ цэврээр төгрөгөөр нийлүүлэхээр шийдсэн. Долларын ханш 1250 төгрөг байхад тус компани бараагаа ширхэгийг нь АНУ-д худалдаалсан. Хэрэв долларын ханш нэмэгдвэл үнээ шууд нэмэх боломж байхгүй. Гэнэт борлуулалт буурах нь их хохиролтой. Долларын ханш 1300 төгрөг болоход л А-ХК-д ноогдох бүтээгдэхүүнийг үнэ төгрөг болно. Тэгвэл ашиг орлогын тэнцвэр 20%-иас буурна. Тиймээс А- ХК энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд хэрхэх вэ?

11 Жишээ 2: опцион гэрээ байгуулах
Төгрөгийн ханш унахтай холбоотой call-option, долларын ханштай холбоотой put-option сонгох боломжтой. Эрх хэрэгжүүлэх нөхцөл дээрх ашиг орлогын тэнцвэрт холбогдуулан төгрөг/доллар 1250 эсвэл доллар/төгрөг 0,80 болох гэх мэт. Опционыг А-ХК-ийн ердийн борлуулалттай адил хэмжээгээр зах зээлээс авах боломжтой нөхцөлд доллар унасан тус компани ашиг орлогын баталгаа

12 Форвард: Форвардс гэж худалдан авагч тал нь суурь бараа, санхүүгийн хэрэгслийг гэрээ хийх өдөр тогтоосон үнээр худалдагч талаас ирээдүйд худалдан авахыг харилцан зөвшөөрсөн гэрээ юм. Үүсмэл санхүүгийн хэрэгслийн хамгийн энгийн хэлбэр бөгөөд төвлөрсөн бус зах зээл дээр арилжигддаг тул гэрээгээр хүлээсэн үүргээ хугацааны эцэст биелүүлэхгүй байх эрсдэлтэй байдаг.

13 Фьючерстэй харьцуулсан байдал:
Форвард Фьючерс Зах зээл Төвлөрсөн бус зах Төвлөрсөн зах буюу бирж Гэрэний нөхцөл Талууд нөхцөлөө тохирно Стандарт нөхцөлтэй Хүргэлтийн хугацаа Тогтсон 1 өдөр хүргэлт хийнэ Хүргэлтийн хугацаа гэрээний нөхцөлөөс хамааран олон янз Барьцаа шаардахгүй Эхлэлийн маржин Төлбөр төлөхгүй байх эрсдэл Гэрээний талууд төлбөрөө төлөхгүй байх эрсдэлтэй Бараг байхгүй [1]Initial Margin. Арилжаанд оролцогч арилжаа хийх зорилгоор өөрийн дансанд төвлөрүүлсэн барьцаа хөрөнгийн дүн. [1]Initial Margin. Арилжаанд оролцогч арилжаа хийх зорилгоор өөрийн дансанд төвлөрүүлсэн барьцаа хөрөнгийн дүн.

14 Своп: Своп гэдэг нь ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалыг солилцох гэрээ бөгөөд энэхүү гэрээнд мөнгөн урсгалыг хэзээ төлөх болон хэрхэн тооцох аргачлалыг тодорхой зааж өгдөг. мөнгөн урсгал нь зээлийн хүү, валютын ханш зэрэг зах зээлийн хувьсагчидтой холбоотой Жишээлбэл: зээлийн тогтмол болон хувьсах хүүг талууд ашигтай нөхцөлөөр урьдчилан тохирон хийсэн гэрээ бөгөөд энэ тохиолдолд тогтмол болон хувьсах хүүг солилцохдоо аль аль талд нь ашигтай байх нөхцөлийг сонгоно

15 IV. ҮҮСМЭЛ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛ АРИЛЖИХ
1. Биржийн арилжаа: 2. OTC (over the counter)-арилжаа: 3. Гүйцэтгэл (settlement): а). Бодит гүйцэтгэл (биет settlement) б). Бэлнээр гүйцэтгэх (cash settlement): в). “Царцаах”: 4. Гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл ашиглах (margin): 5. clearing ажиллагаа

16 V. КОМПАНИЙН ӨӨРИЙН ХУВЬЦААНД СУУРИЛСАН ҮҮСМЭЛ САНХҮҮГИЙН ХЭРЭГСЭЛ
Бие даасан опцион (naked wanrants): Өөрийн хувьцаатай холбоотой опцион: Гүйцэтгэл (settlement) Хөрөнгө оруулалтыг хамгаалах зохицуулалт: а). Хувь нийлүүлсэн хөрөнгийг буцаан олгох: б). Хувьцаагаа шилжүүлж авах: в). Хувьцаа арилжих: г). Компанийн нэр дээр хувьцаа шилжүүлэн авах:

17 Хадгаламжийн бичиг Суурь үнэт цаасаар гэрчлэгдэх өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийг баталгаажуулах /хувьцаа эзэмшигчийн саналын эрх, үр шим хүртэх эрх/ Суурь үнэт цаасанд чөлөөтэй хөрвөх /үндсэн нөхцөл/ Хөрвүүлэх ажиллагаа нь хариу төлбөргүй хэлцэл байна.

18 Хадгаламжийн бичиг гаргагч-даалгавар гүйцэтгэгч
өөрийн хөрөнгөөрөө хадгаламжийн бичгийг худалдаж авснаас бусад тохиолдолд хадгаламжийн бичгийн өмчлөгч нь суурь үнэт цаасны өмчлөгч байна. Шаардлага: Суурь үнэт цаасыг хадгалалтад авах Тоо, хэмжээ бүрэн байх

19 Төрөл, хэлбэр төрөл: Монгол Улсын хадгаламжийн бичиг
Гадаад улсын хадгаламжийн бичиг. Хэлбэр: нэмж гаргах өмчлөгчийн зөвшөөрлөөр өмнө гаргасан үнэт цаасанд суурилан гаргах аль алинд суурилан холимог

20 American Depositary Receipt
European Depositary Receipt Global Depositary Receipt

21 Гэрчлэх эрхийн хүрээ Нэг төрлийн хадгаламжийн бичиг тус бүр нь нэг төрлийн үнэт цаасны хувь тэнцүү эрхийг гэрчилнэ. Нэг хадгаламжийн бичиг нь нэг болон түүнээс дээш тооны суурь үнэт цаасыг баталгаажуулах Суурь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээнд заасан тохиолдолд нэг суурь үнэт цаасыг хэд хэдэн хадгаламжийн бичгээр баталгаажуулах Энэ тохиолдолд саналын эрхийг хадгалмжийн бичгийн нийлбэрээр тооцож гаргах Хадгаламжийн бичиг гаргагч нь өөрийн хөрөнгөөр хадгаламжийн бичиг худалдаж авснаас бусад тохиололд түүнийг номиналь эзэмшигч гэж үзнэ.

22 Эзэмшил, өмчлөл номиналь эзэмшигч: үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд хадгалагчаар бүртгэгдсэн, тухайн үнэт цаасны өмчлөгч /бенефициар өмчлөгч/ бус зохицуулалттай этгээд бенефициар өмчлөгч: хуульд заасны дагуу номиналь эзэмшигчийн нэр дээр өөрийн өмлөл дэх үнэт цаасыг бүртгүүлсэн, тухайн үнэт цааснаас үүсэх үр шимийг хүртэх эрхтэй жинхэнэ өмчлөгч

23 Монгол Улсын хадгаламжийн бичиг
Гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэгдсэн суурь үнэт цаасыг хадгалалтдаа авч, Монгол Улсын зохицуулалттай зах зээлд худалдахаар бүртгүүлж, гаргасан санхүүгийн хэрэгслийг

24 Монгол Улсын хадгаламжийн бичгийн суурь үнэт цаасны төрөл
суурь үнэт цаасны бүртгэл бүхий харъяалах үнэт цаасны зах зээл, улсын жагсаалт /Хөрөнгийн биржийн саналыг үндэслэн Хороо тогтоох/ Жагсаалтад хамрагдаагүй үнэт цаасанд суурилсан хадгаламжийн бичиг гаргахгүй

25 гэрээ Хууль тогтоомж эзэмшигчийн суурь үнэт цаасны тухайд эдлэх эрхийн тухай, эрхийг нь эдлүүлэх, суурь үнэт цаасаар тодорхойлогдох саналыг нь нэгтгэн уламжлах, саналын дүнг танилцуулах суурь үнэт цаасыг хадгалалтад авсны үндсэн дээр хадгаламжийн бичиг гаргах, хадгалалтад байх суурь үнэт цаасны тоо, хэмжээ нь түүнд суурилсан хадгаламжийн бичгийн тоо, хэмжээнээс ямагт багагүй байх, нэг суурь үнэт цаасанд давхар хадгаламжийн бичиг гаргахгүй байх тухай; суурь үнэт цаас болон суурь үнэт цаас гаргагчийн талаар нийтэд мэдээлбэл зохих мэдээллийг хууль тогтоомж болон Хорооноос тогтоосон журмын дагуу тухай бүр саадгүй гаргаж өгөх талаар суурь үнэт цаас гарагчийн хүлээх үүргийн хадгаламжийн бичиг эзэмшигчийн анхны шаардлагаар хадгаламжийн бичгийг цуцлах, холбогдох суурь үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийг гүйцэтгэж өгөх, хадгаламжийн бичиг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хадгаламжийн бичгийг цуцалж

26 Гадаад улсын хадгаламжийн бичиг
Кастодианы үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагад хадгалагдаж буй Монгол Улсад анх гаргасан үнэт цаасанд суурилан гаргасан Хадгаламжийн бичгийг арилжих зах зээл, улсыг илэрхийлсэн нэр


Herunterladen ppt "Үүсмэл санхүүгийн хэрэгсэл"

Ähnliche Präsentationen


Google-Anzeigen