Die Präsentation wird geladen. Bitte warten

Die Präsentation wird geladen. Bitte warten

Хоёрдугаар бүлэг:Үнэт цаас гаргах ажиллагаа

Ähnliche Präsentationen


Präsentation zum Thema: "Хоёрдугаар бүлэг:Үнэт цаас гаргах ажиллагаа"—  Präsentation transkript:

1 Хоёрдугаар бүлэг:Үнэт цаас гаргах ажиллагаа

2 Үнэт цаасны зах зээлд гарах
I. Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргах үйл ажиллагаа 1.Үнэт цаас гаргах үйл явц 2. Үйл ажиллагааны дараалал II. Үнэт цаасны хоёрдогч зах зээлд гарах Үнэт цаас гаргах зөвшөөрөл авах Үнэт цаасыг хамруулах, багцлах Оролцогсдод зөвшөөрөл олгох

3 I. Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргах
Үнэт цаас гаргах = үнэт цаас гаргагч этгээд үнэт цаасны зах зээл дээр үнэт цаасыг анх удаа гаргах, байршуулах үйл ажиллагаа Олон нийтэд хандан гаргах, байршуулах = Initial Public Offerings буюу IPO Зорилго: Хөрөнгө босгох /өөртөө/ ⇨ Хувьцаа гаргах: компанийн хувь эзэмших эрх, ноогдол ашиг хүртэх эрх Хөрөнгийн шилжүүлгийг үл буцаах, хүүгүй Бусдад хөрөнгө босгох ⇨ өрийн бичиг гаргах; хүүтэй, өрийн хугацаа болмогц буцаан төлнө Төрөл, хэлбэр: Өөрөө үнэт цаас гаргах = үнэт цаас гаргагч өөрийн гэсэн үнэт цаас гаргах ⇨Үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч нар шууд гэрээ байгуулна Гуравдагч этгээд үнэт цаас гаргах = үнэт цаас гаргагч банк ⇨ Гэрээ нь үнэт цаас гаргагч банк, холбогдох этгээдийн хооронд байгуулагдана

4 1. Үнэт цаас гаргах үйл ажиллагаа:
Хувьцааны хөрвөх чадварыг дээшлүүлэх Хялбар аргаар хөрөнгө босгох Илүү нэртэй болох Биржид гарахтэй холбоотой зардал Тайлан гаргах зэрэг үүрэг хүлээх Хувь нийлүүлэгчдийн нөлөө, эрх мэдэл багасах Сул тал Давуу тал

5 1. Үнэт цаас гаргах үйл ажиллагаа:
Үнэт цаас гаргах ажиллагааны үе шат: Төлөвлөгөө гаргах ISIN/ Суурь мэдээлэл боловсруулах Танилцуулга гаргах Байршуулах Арилжаанд бэлтгэх Зөвшөөрөл авах

6 Үе шат №1: Үнэт цаас гаргах ажиллагааг удирдах төлөвлөгөө гаргах:
Үнэт цаас гаргах ажиллагааг чиглүүлэх этгээдийг сонгох = IPO хийхэд зөвлөх баг, үнэт цаас арилжих банк, санхүүгийн зөвлөх, аудиторууд, хуулийн зөвлөх Үнэт цаас гаргагчид Үнэт цаас гаргах төлөвлөгөө боловсруулахад туслана = IPO хийх төслийн коцепт, Үнэт цаас гаргах ажиллагаа, агуулга, бүтэц, шат дараалал Хамгийн чухал оролцогч нь банк (нийтэд санал болгохтой холбоотой эрсдэл) Үнэт цаас гаргах ажиллагааны концептын гол агуулга: Үнэт цаас гаргах ажиллагааны алхам бүрт хугацаа төлөвлөх, Үнэт цаас гаргах ажиллагааны хүрээ, хэмжээг тодорхойлох: хандах нийгмийн бүлэг, бирж, борлуулалтын хүрээ зэргийг сонгох, итгэл үнэмшил бүхий Equity Story бэлтгэх Санхүүгийн/Эрх зүйн/Татварын/Зах зээлийн Due Diligence хийх Маркетинг болон Зар сурталчилгаа

7 Үе шат №2: ISIN/ Суурь мэдээлэл боловсруулах:
ISIN = International Securities Identification Number ⇨ олон улсад хүчинтэй үнэт цаасыг шууд таних дугаар авах 12 орон бүхий үсэг, тооны хослолоос бүрдэнэ Үндэсний байгууллагаар дамжуулан олгоно /WM/ = дугаар олгодог, үнэт цаасны тухай суурь мэдээллийг олон нийтэд хүртээл бүхий үнэт цаасны бүртгэлийн хэлбэрээр явуулдаг байгууллага Үнэт цаасны тухай суурь мэдээлэл = хувийн дугаар олгохтой холбоотой цуглуулсан мэдээлэл: Үнэт цаас гаргагч, төрөл хэлбэр, валют, харъяа улс, биржийн нэр

8 Үе шат №3: Танилцуулга бэлтгэх
Дотоод гаргаж, нийтэд санал болгох үнэт цаасны танилцуулга бэлтгэж, хэвлүүлэх үүрэг, §9.5 ҮЦЗЗТХ Танилцуулга = Мэдээлэл өгөх, хариуцлагыг тодорхойлох баримт бичиг Агуулгыг хуулиар тодорхойлсон (§10 ҮЦЗЗТХ); Зайлшгүй шаардагдах агуулгын чанартай мэдээлэл: Санал болгохтой холбоотой мэдээлэл, жишээ нийтэд санал болгох шалтгаан, ашиг орлогын зориулалт, үнэт цаас гаргах ажиллагааны зардал үнэт цаасны тухай мэдээлэл, жишээ ширхэглэсэн шалтгаан, ноогдол ашиг Үнэт цаас гаргагчийн тухай, жишээ нь иргэний эрх зүйн чадвар, чадамж, санхүүгийн байдал, эрх зүйн орчин, өр төлбөр, хөрөнгө, тоног төхөөрөмж, гадны хөрөнгө оруулалт хэр шаардагдах зэрэг Танилцуулгыг Хороонд өгч, зөвшөөрөл авна Зөвшөөрсөн проспектыг нийтлэхийн ач холбогдол

9 ҮЦЗЗТХ-ийн §10: үнэт цаас гаргагчийн оноосон нэр, оршин байгаа газрын шуудангийн болон холбоо барих хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, хөрөнгийн биржид бүртгэлтэй эсэх тухай; үнэт цаас гаргагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, бүртгэсэн он, сар, өдөр; үнэт цаас гаргагчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, тэдгээрийн дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа хувьцааны тоо, хувь хэмжээ; үнэт цаас гаргагчийн бүтэц, зохион байгуулалт, эрх бүхий албан тушаалтны талаарх мэдээлэл, тэдгээрийн өмчлөл дэх хувьцааны тоо, хувь хэмжээний талаарх мэдээлэл; үнэт цаас гаргагчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өмнө зарласан болон гаргасан, эргүүлэн худалдан авсан үнэт цаасны тоо, төрөл, нэрлэсэн үнэ болон өөрийн хөрөнгийн хэмжээ, биет болон биет бус хөрөнгийн талаарх мэдээлэл; үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлан, түүний талаар аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт; үнэт цаас гаргагчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн тав болон түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүн бүхий үүрэг хүлээсэн гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийн тухай; үнэт цаас гаргагчийн холбогдох этгээдийн тухай; нийтэд санал болгож байгаа үнэт цаасны тоо, хэлбэр, нэрлэсэн үнэ болон тэдгээрийг нийтэд санал болгох болон арилжих нөхцөл, журам, ногдол ашиг хуваарилах нөхцөл, журам, өрийн хэрэгслийн хувьд хугацаа, үндсэн төлбөр, хүү төлөх нөхцөл, журам; нийтэд санал болгож байгаа үнэт цаасаар гэрчлэгдэх эрх, үүрэг; үнэт цаас гаргаж хуримтлуулсан хөрөнгийг зарцуулах бизнесийн төлөвлөгөө; хувьцаанд хөрвөх үнэт цаас бол тухайн үнэт цаасыг хувьцаанд хөрвүүлэх нөхцөл, журам; үнэт цаас гаргагчийн үйл ажиллагаанд учирч болох эрсдэл, эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө; тухайн үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагаанд хамтран оролцож байгаа зохицуулалттай этгээд болон бусад мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн тухай, тэдгээртэй байгуулсан гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагын тухай; өрийн хэрэгслийн тухайд эргэн төлөх баталгаа, барьцаа хөрөнгийн талаар; сүүлийн нэг жилээс дээшгүй хугацааны дотор хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан; Хорооноос үнэт цаасны танилцуулгад тусгах шаардлагатай гэж үзсэн бусад.

10 Үе шат №4: Олон нийтэд санал болгох
Олон нийтэд санал болгох = олон нийтэд хандсан хувьцаа худалдах анхны санал Хувиараа санал болгох ⇨ олон нийтэд хандаагүй, гагцхүү тодорхой хүрээн дэх хөрөнгө оруулагчдад хандан гаргасан санал Үнэт цаас гаргагч болон банк хооронд санал болгохоос өмнө гэрээ байгуулагдана Үнэт цаас гаргах үнэ тодорхой болмогц санал болгож эхлэх Тогтсон үнээр гаргах ажиллагаа(⇨ үнийг урьдчилан тодорхойлсон ), Тендер эсвэл дуудлага худалдаа зарлах, (⇨ доод үнийг рьдчилан тодорхойлно) эсвэл Bookbuilding-ажиллагаа (⇨ үнэ хэлбэлзлийн хүрээг тодорхойлно) захиалга цуглуулах арга Тодорхой хугацаа өнгөрсний дараа хөрөнгө оруулагчдад хувьцааг тараан өгөх

11 Үе шат №5: Арилжаанд бэлтгэх
Биржийн арилжаанд гаргах үнэт цаас нь шилжүүлэх боломжтой байх ёстой ⇨ „чөлөөтэй арилжих боломж“ үнэт цаасанд бичилт хийж, баримтыг төвлөрсөн хадгаламжинд байршуулах (= үнэт цаас хадгаламжийн банк) Бичилтийг баримт тус бүрээр хийх (=идэвхтэй баримт) эсвэл нэгдсэн нэг баримт (=нэгдсэн нэг үнэт цаас нь нийт үнэт цаас гаргах ажиллагааг гэрчилнэ) үнэт цаас хадгалалтыг хуулиар зохицуулах Хадгалалтын 3 төрөл: Тусгай хадгалалт Бэлнээр хадгалах үнэт цаасны тооцоонд бичилт хийх замаар Шилжүүлэх боломжийг бүрдүүлэх

12 Үе шат №6: Зөвшөөрөл авах
Үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаасыг арилжих зөвшөөрлийг Хороо олгох бөгөөд Хороо уг зөвшөөрлийг хөрөнгийн биржийн бүртгэлд бүртгэсэн болон холбогдох бэлтгэлийг хангасан тухай хөрөнгийн биржээс гаргасан тодорхойлолт,  үнэт цаас гаргагчийн хүсэлтэд үндэслэн олгоно (§ 12.2 ҮЦЗЗТХ) Зөвшөөрөл= нийтийн эрх зүйн чанартай зөвшөөрөл (захиргааны акт) хөрөнгийн бирж дээр арилжаа эрхлэх зөвшөөрөл Өргөдөл гаргахдаа зөвшөөрөл хүснэ, §9.5 ҮЦЗЗТХ §8.2 ҮЦЗЗТХ – СЗХ-ы дүрэм Зөвшөөрөл олгосны дараа арилжаа эхлэх – арилжаанд зориулан хүлээн авах, хөрөнгийн биржийн зөвшөөл /ЗА/ Биржийн зөвшөөрөл

13 II. Үнэт цаасны хоёрдогч зах зээлд гарах
Үнэт цаасны хоёрдогч зах зээл нь хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлээс худалдан авсан үнэт цаасаа арилжих зах зээл юм. Уг зах зээл нь үнэт цаасны хөрвөх чадварыг хангаж чадахуйц нөхцөл бүхий дэд бүтэц болох хөрөнгийн бирж, биржийн бус зах зээл, брокер, дилер, төлбөр тооцоо, клиринг, хадгаламжийн байгууллагууд, бүх төрлийн хөрөнгө оруулагчдаас бүрддэг. Үнэт цаасны анхдагч зах зээлээс татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө шууд үнэт цаас гаргагч компанийн үйл ажиллагаанд зарцуулагддаг бол хоёрдогч зах зээлд хөрөнгө оруулагчдын хооронд үнэт цаасыг арилжсаны үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгө шилждэг.

14

15 Гуравдугаар бүлэг. Хөрөнгийн зах зээл дэх мэргэжлийн үйл ажиллагаа

16 А. Хөрөнгийн биржийн бүтэц зохион байгуулалт
А. Хөрөнгийн биржийн бүтэц зохион байгуулалт I. Ерөнхий ойлголт II. Биржийн тухай III. Биржийн зохион байгуулалт 1.Биржийн дуаль систем 2.Биржийн дотоод бүтэц IV. Биржийн байгууллагууд V. Биржийн болон үнэт цаасны зах зээл дэх хяналт

17 I. Ерөнхий ойлголт: •Бирж байгуулах: - Зөвшөөрөл авах - Бирж эрхлэгч хуулийн этгээдэд зөвшөөрлийг олгоно Биржийн байршил: Улаанбаатар хот,

18 II. Бирж хэмээх ухагдахуун:
Нийтийн эрх зүйн хуулийн этгээд, бүрэн бус эрх зүйн чадамжтай, процесст зохигч байх эрхтэй Олон нийтийн зүгээс бирж дээр арилжаалах зөвшөөрөл бүхий санхүүгийн хэрэгсэл, эрхийг тодорхой дүрэм журмын дагуу худалдаж авах, худалдах ашиг сонирхлыг төвлөрүүлж байдаг мултилатерал системийг ажиллуулагч § ҮЦЗЗТХ: “хөрөнгийн бирж” гэж үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд Үнэт цаас, үүсмэл үнэт цаасыг арилжихад зориулсан бирж Бараа товаар худалдах бирж Бараа товаар гэдэгт металл, газрын баялаг, ХАА-н бүтээгдэхүүн, цахилгаан, энерги, түүхий эд

19 Биржийн дуаль систем Хөрөнгийн бирж Бирж эрхлэгч
Бирж эрхлэгч Нийтийн эрх зүйн хуулийн этгээд, бүрэн бус эрх зүйн чадамжтай Дүрэм, журам гаргах (BörsO), захиргааны акт гаргах Бодитоор зах зээл санал болгогч Хувьцаат компани, холбоо /иргэний эрх зүйн хуулийн этгээд/ Гэрээний стандарт нөхцөл, хувьчилсан тохиролцоо Барилга, байшингийн өмчлөгч, ажил олгогч

20 Биржийн үйл ажиллагаа эрхлэгч /ХК/
Биржийн дотоод бүтэц Хувьцаа эзэмшигчид Үнэт цаас гаргагч + Банк Зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах Биржид хяналт тавих байгууллага Хяналтын зөвлөл ТУЗ Биржийн үйл ажиллагаа эрхлэгч /ХК/ Гүйцэтгэх удирдлага Бирж /нийтийн эрх зүйн хуулийн этгээд/ Биржийн зөвлөл Сахилгын зөвлөл

21 Биржийн органууд Хяналтын алба Сахилгын хороо Биржийн зөвлөл
Гүйцэтгэх удирдлага 21.Гүйцэтгэх  захирал  нь  биржийн өдөр тутмын ажлыг удирдан явуулна. биржийн ажилтныг томилж, цалин хөлсийг тогтоох,   шагнах,  дээд  газрын  шагнал    урамшуулалд тодорхойлох, ажлаас  чөлөөлөх  болон  эрх мэдлийнхээ хүрээний бусад асуудлаар тушаал гаргана. ТУЗ-ийн  зөвшөөрснөөр биржийн  тодорхой  ажил үүрэг эрхэлсэн бүтцийн  нэгжийг байгуулан ажиллуулах ТУЗ-өөс олгосон эрхийн хүрээнд  мөнгөн  болон бусад эд хөрөнгийг захиран  зарцуулж  биржийг төлөөлөн бусад байгууллага, аж ахуйн нэгж,  хуулийн  этгээдтэй  гэрээ, хэлэлцээр байгуулан биелэлтийг хангах ажлыг зохион байгуулна. бусад аж ахуйн нэгжийг тэргүүлэн удирдахыг хориглоно.

22 Биржийн органууд Биржийн зөвлөл Хяналтын алба Сахилгын хороо
Гүйцэтгэх удирдлага Төлөөлөн удирдах зөвлөл: 11 хүний бүрэлдэхүүнтэй - үнэт цаас  гаргагч, хөрөнгө  оруулагч болон арилжаанд оролцогч этгээдүүдийн төлөөлөгчгадна  биржийн  гүйцэтгэх  захирал, Засгийн  газрын Өмч  хувьчлалын комиссын орлогч дарга, Сангийн яамны төрийн сангийн газрын дарга нар албан тушаалаараа орно Эрх хэмжээ:  -биржийн тайлан тэнцэл, жилийн төсөв, төлөвлөгөөг хэлэлцэж Засгийн газрын Өмч хувьчлалын комисст оруулах;  -гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах;  -биржийн  өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;

23 Биржийн органууд Биржийн зөвлөл Хяналтын алба Сахилгын хороо
Гүйцэтгэх удирдлага 40.Гүйцэтгэх  захирал  нь  биржийн  орлого,  зарлага болон хөрөнгө, түүний  эх үүсвэрийн талаар төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнаж,  тайлан тэнцэл, бусад мэдээг хууль тогтоомжид заасны  дагуу зохих байгууллагад хугацаанд нь гарган өгч байна. 43.Бирж  нь  өөрийн гишүүд болон үнэт цаас гаргагчдын үнэт цаастай холбогдсон үйл ажиллагааг Үнэт цаасны хорооноос, эсвэл түүний зөвшөөрснөөр  биржээс  гаргасан  журмын  дагуу  хянаж шалгана. 44.Биржийн  санхүү,  аж  ахуйн  үйл  ажиллагаанд хоёр жилд нэгээс доошгүй  удаа  эрх  бүхий  байгууллагаас  шалгалт хийж байна.

24 Биржийн органууд Хяналтын алба Сахилгын хороо Биржийн зөвлөл
Гүйцэтгэх удирдлага 32.Гишүүд  Монгол  Улсын хууль тогтоомж, Үнэт цаасны хууль болон  бусад дүрэм, нийтлэг журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол   түүний  үйл ажиллагааг төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр   түр  хугацаанд  зогсоож энэ тухайгаа Үнэт цаасны хороонд мэдэгдэнэ.

25 V. Биржийн болон үнэт цаасны зах зээл дэх хяналт
75.1.Өөрийгөө зохицуулах байгууллага санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тогтоосон хугацаанд Хороонд ирүүлэх ба нийтэд мэдээлнэ. 75.2.Өөрийгөө зохицуулах байгууллагын үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд Хороо шалгалт хийнэ. 75.3.Өөрийгөө зохицуулах байгууллага нь Хорооноос томилогдон шалгалт хийж байгаа этгээдэд шаардлагатай баримт, холбогдох тайлбарыг зохих журмын дагуу шуурхай гаргаж өгөх үүрэгтэй. 75.4.Өөрийгөө зохицуулах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтэн нь энэ хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд Хороо дараах арга хэмжээ авч, нийтэд мэдээлнэ: анхааруулга хүргүүлэх; даалгавар өгөх; байгууллагын үйл ажиллагаанд зарим хязгаарлалт тогтоох; бүртгэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

26 Биржийн дотоод хяналт

27


Herunterladen ppt "Хоёрдугаар бүлэг:Үнэт цаас гаргах ажиллагаа"

Ähnliche Präsentationen


Google-Anzeigen